Тавтай морилно уу!

хийчээл

Яг л тэнэг хүн шиг...

2014-12-09, 16:54

Ямар ч эд баялгийг хураахгүй
Ямар ч хүнд атаархаж шаналахгүй
Ямар ч үед зовж дэнслэхгүй
Яг л тэнэг хүн шиг амьдрахсан

Ямар ч үгэнд баясаж хөөрөхгүй
Ямар ч гомдолд гуньж гутрахгүй
Ямар ч зүйлийг шилж голохгүй
Яг л мангар хүн шиг байхсан

Ямар ч цаг хугацаанд гацахгүй
Ямар ч нөхцөлд төлөөс шаардахгүй
Яаж ч явахаас айж сандрахгүй
Яг л хүн шиг хүн явахсан

Б.Бүжинлхам 2014-03-30


...

Дэлгэрэнгүй...

чи бидэн хоёр

2014-10-09, 14:37


Хайрт минь би чиний инээдээр сэтгэлээ гоёж залууждаг
Хайрт минь би чиний сэтгэлээр амьдралаа чимж гэгээрдэг
Хайрт минь би чиний хайраар заяагаа тэгшилж дээшилдэг
Хайрт минь би чиний итгэлээр гэрээ дүүргэж жаргадаг
Хорвоогийн цэцэгс чи бидэн хоёрт өнгө нэмж дэлбээлдэг
Холын одод чи бидэн хоёрт гэрэл нэмж гялалздаг
Орчлонгийн уулс чи бидэн хоёрт жаргал нэмж дуниартдаг
Огторгуйн үүлс чи бидэн хоёрт баясал нэмж өртөөлдөг

2014 он Б.Бүжинлхам,,


...

Дэлгэрэнгүй...

Хагарсан хайр

2014-05-19, 20:38

   

Дурлалын тамгатай хүзүүнээс

Дусал нулимс зүүгдэнэ

Хилгий бүрэлдсэн ухаанаас

Хэцүүдсэн гутрал урсана

Уруулын хээтэй цамцнаас

Утгагүй сэжүүр орооцолдоно

Ээдэж  гашилсан бодлоос

Эмтэрсэн тавьлан уйлна

Сэвэлзсэн хөнгөн харцнаас

Сэмэрсэн сэтгэл булингартана

Хагацаж хаягдсан зүрхнээс

Хагарсан хайр ёолно

                                   2014 оны 4 дүгээр сар 28 Б.Бүжинлхам

...

Дэлгэрэнгүй...

Муухай үнэр

2014-05-18, 20:46

       


            Гал тогооны өрөөнд орохлоор ялзарч муудсан юмны таагүй үнэр үнэртээд байх шиг боллоо. Бохирын хоолойноос гэсэн таамаг дэвшүүлж цонхоо онгойлгоод арц хүж уугиулав. Арай баас гишгээд гэрт ороод ирсэн болов уу гэж хэн нэгнийг хардан бүх гутлын улыг нягталж шалгалаа .Огтхон ч ажиг сэжиг алга. Яалт ч үгүй үнэртээд байгаа болохоор эрж хайж олъё гээд хамаг сав суулга , хөргөгчөө нэг бүрчлэн уудалж онгичлоо.

             Тэр ойрхон мэт ханхийх тусам миний зэвүү дургүйг ихэд хүргэнэ. Удаан хайсны эцэст ширээний цаад булангаас хөх эрээн ууттай, түнтийж харласан юмыг шүүрээр татан ...

Дэлгэрэнгүй...

Гайхамшигт аялал

2014-05-18, 20:43

                    

Ид нойрон дунд хэн нэгэн намайг дуудах шиг боллоо. Дахин дахин дуудах тусам уур бухимдал гал шиг дүрэлзэж –Ядаргаатай юм, унтмаар байна гэж уцаарлан  хөнжилдөө  улам шургав. Гэтэл би өрөөндөө гав ганцаараа зогсож байна. Юу ч алга. Миний эсрэг талд хээ хуартай асар том эртний хаалга нээгдэж –Нааш ир гэж нэрээр минь дуудлаа.

 Гайхаж ангайсан би учраа олохгүй сандран –Арай үхчихсэн юм болов уу? Сүнс минь ямар нэг газар луу явах гэж байна гэж бодоод учир зүггүй ориллоо. –Би явмааргүй байна.  Хийж бүтээх ажил ч их.  Аав минь, нялх нойтон хүүхдүүд  минь гээд сөхөрч суугаад уйлла...

Дэлгэрэнгүй...

Цагийг удирдах нь

2014-05-18, 20:39

 Цаг хугацаа хэмээх содон сонин ертөнц миний бодол санааг соронзон мэт татна. Тэдний хаант улсад бүх юм энгийн мөртлөө нууцлаг. Нүдэнд харагдаж гарт баригддаггүй хэрнээ орчлон дэлхий  бүхлээрээ түүний өмнө бөхөлзөж, бурхан тэнгэр шиг хүндлэн дээдэлж,  тэнгэрт тултал магтана.

 Өчүүхэн жаахан шавьж хорхойноос эхлээд аварга том биетэй арслан заан ч цаг хугацаанд захирагдаж, түүний заавар зөвлөгөөг ёсчилон биелүүлэх нь хамгийн хачирхалтай этгээд санагдана. Нар сар одод хүртэл шүү.  Түүний  хаант  улсын зан  заншил  бусдаас ялгаатай, үргэлж  нүүж явдаг. Орчлон хорвоогийн бүхий л  амьтад дагаж нүүн...

Дэлгэрэнгүй...

Гэрэл дутсан бодол

2014-04-24, 22:02

               

 

Би орчлон хорвоогийн баяр баясгалан аз жаргалыг хуваалцах гээд ургах нартай уралдан бяцхан хүүгээ тэврээд гадагш гарлаа. Навчин дээр тухалж  хоносон шүүдэр шиг тунгалаг агаарт ариуссан сэтгэл дэрвэлзэх тэр агшинд сүү шиг бодлууд урсаж ирлээ.

Бал бурам шиг бодлыг эгшээгүй байхад тэнтэр тунтар алхах үрийг минь дайрчих шахаад зөрсөн шинэ танилын уулга алдаж хэлсэн билиггүй үг сэтгэлийг  ээдүүлээд зогссонгүй бас зүрхийг минь зүүгээр шивээд авах шиг боллоо. Өдий төдий сайхан үгс байсаар байтал хараал цухал шиг үгсээр биеэ дүүргэсэн түүнийг өрөвдөж дэмий л гаслав. Гудамж талбайгаа...

Дэлгэрэнгүй...

Мөн чанар

2014-04-22, 12:34

   

 

Хүн чанарын сүүдэрт

Могой өндөглөжээ

Там гэлдэрнэ

 

Хилэнц нүгэлийн ухархайд

Харуусал сүүдэрлэжээ

Диваажин наашилна

 

Хүн чанарын сэнтийд

Хэрээ заларчээ

Мөхөл үнэртэнэ

 

Өш хонзонгийн нударганаас

Өршөөл зууралдана

Нулимс тунгалагшина

2014 оны 4 дүгээр сар 22 /Б.Бүжинлхам/

Дэлгэрэнгүй...

Бид

2014-04-20, 09:42

 Хүй цөглөсөн бууцны халуун илчээс

Хөхөл даахитай үрсийн гэгээн инээдээс
Мэргэдийн мэлмийд цэцэлсэн анир амгалангаас
Мэндийн чавхдасанд хөглөгдсөн утга уянгаас
Бид итгэл авч яг л модод шиг ургана

Онгод хурайлан омогших ариун сургаалаас
Орчлонг аргадан залбирах сүүн цацлаас
Ухаан нь хотолсон мэргэдийн билиг ерөөлөөс
Уулс нь бөхөлзөн өндөлзөх нутгийн тэнхээнээс
Бид адис авч яг л хүлэг морь шиг хурдална

Нярайлж нялхрах хорвоогийн алтан хормойноос
Нягтарч дотогшлох бодлын хөлчүү хэлхээнээс
Урсан мяралзах цагийн давчуу хүрдээс
Уянгалан бүүвэйлэх ертөнцийн торгон эгшгээс
Бид эх авч яг л тэнгис шиг давалгаална

Сэмэ...

Дэлгэрэнгүй...

Хүүхэд нас

2014-04-17, 22:39

     

            Инээдэндээ бялуурсан хүүхэд нас минь санаанд уяатай бодол шиг өнжинө. Мөрөөдлөөр жигүүрлэсэн сэтгэл минь цэлмэг тэнгэрт мандсан нар шиг гэрэлтэй, өвсний толгойд шүүдэрлэн буух  сондор    шиг       тунгалаг            санагдана.

             Гэнэн томоогүй , бодолдоо хөгжиж баяссан би хязгааргүй хөх огторгуйд шувууд шиг жаргалтай дүүлэн нисч , номин цэнхэр талдаа унага шиг дураараа чавхдана . Зүрхэнд дэлбээлсэн баяр баясгалангийн нулимс энгэртээ уналгүй инээмсэглэж    хатна.

               Аз жаргал хурайлан дуудсан хонгор нас минь хонхон дуутайгаа сэтгэлд цангинахад ариун ха...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

Хичээл

...

хичээл

манаахан яаж blogoo шинчлэх вэ...

хийчээл

                            Ба...

хийчээл

                            Ба...

хийчээл

                            Ба...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 11842 дахь зочин боллоо. Баярлалаа :-)